| Монгол бичгийг төрийн бичиг болгох нь зөв үү? | |
Зарлал
ЭЭЛЖИТ ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛНО
2010-2011 оны хичээлийн жилийн анхны захирлын дэргэдэх зөвлөлийн хурал 2010 оны 09 дүгээр сарын 06 ны 09 цагт болно.Захирлын зөвлөлийн гишүүдийг хуралдаа цаг баримтлан оролцохыг зарлаж байна.
|
2010-09-04 |
Уншсан [6] |
Хичээлийн шинэ жилийн нээлт болно |
2010-08-31 |
Уншсан [29] |
хичээлээс гадуурхи ажлын уралдаан зарлалаа |
2010-08-31 |
Уншсан [16] |
Багш нарын бага хурал болно
Тус сургуулийн багш нарын бага хурал 2010 оны 08 дугаар сарын 31 нд болно. Бид энэ хурлаараа 2010-2011 оны хичээлийн жилийн зорилго, зорилтоо дэвшүүлж боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж чанартай үйлчилгээ үзүүлэхээр зорьж байна
|
2010-08-31 |
Уншсан [39] |
Токиогийн аялалд урьж байна
Тус сургууль Японы Токио хоттой танилцах аяллыг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Манай аялалд оролцогчид Токио хотын үзэсгэлэнтэй, сонирхолтой газруудаар явж, япон хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлж, далайн эргээр зугаална.
|
2010-08-19 |
Уншсан [31] |
2009 оны 9-р сарын 10-нд элсэлтийн шалгалттай
Энэ жил шинээр элсэх сурагчдыгаа бүртгэж эхэллээ. Элсэлтийн шалгалтыг Хагаокагийн Их Сургуулийн гадаад оюутан хариуцсан Сато Куёши, Коое Ясумаса, Танаби Табаши нар хүрэлцэн ирж, япон хэлний шалгалт авна. "Сакура" сургууль Японы Нийгата мужийн Нагаокагийн Их Сургуультай 2001 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Нагаокагийн Их Сургуульд "Сакура" сургуулиас нийт 17 оюутан явж суралцсан. Yүнээс "Сакура" сургуулийг төгсгөсөн 8 оюутан суралцаж байна.Нагаокагийн Их Сургуульд
|
2010-08-19 |
Уншсан [39] |
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ – НААДАМ”
“Улаанбаатар хотын аялал жуулчлал -2015” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
|
2010-07-11 |
Уншсан [59] |
Мэдээлэл зүйн багш нарын зуны төрөлжсөн сургалт
Мэдээлэл зүйн багш нарын зуны төрөлжсөн сургалт
Нийслэлийн боловсролын газрын урилгаар БНСУ-ын засгийн газрын дэргэдэх үндэсний мэдээллийн технологийн агентлагийн 114 оронд зохион байгуулагддаг хөтөлбөрт сургалтыг мэдээлэл зүйн багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр 2010 оны 08 сарын 01-ээс 08 сарын 21 дуустал 21 хоногийн хугацаатай зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь ЕБС-ийн мэдээлэл зүйн багш нарын мэргэжлийн мэдлэг төвшинг дээшлүүлэхэд тус болох зорилготой болно.
Сургалтын ерөнхий агуулга:
Солонгос хэл, Солонгос үндэсний соёл, уламжлалтай танилцах
Компьютерын дотоод сүлжээ ба интернет орчин
Програмчлалын хэлнүүд, алгоритм ба програмчлал
Сургалтын зохион байгуулалт:
Мэдээлэл зүйн багш нар уг сургалтад хамрагдана. Хичээлийн 4 багт хуваагдаж хичээллэх ба 1 багт 15-20 суралцагч байна. Нийт 60-80 суралцагч оролцоно. Сургууль бүрээс 1 ба түүнээс дээш мэдээлэл зүйн багш сургалтад хамрагдах шаардлагатай. Тус сургалт нь ажлын өдрүүдэд 10.00 – 15.00 цагийн хооронд хичээллэнэ.
Бүртгэл:
Бүртгэлийг 2010.06.15 - 2010.07.05 хооронд zoogoohon@gmail.com хаягаар бүртгэнэ. Явуулах E-Mail дараах хэлбэртэй байна.
Гарчиг: Register to ICT training 2010
Нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Овог: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Дүүрэг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Сургууль: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Холбоо барих утас: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
и-мэйл хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Суралцахыг сонирхож буй чиглэл: /Жишээ нь: Програмчлалын С++ хэл/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Жич: Сургалт эхлэхийн өмнө хичээллэх газар, сургалтын цагийн хуваарийг дэлгэрэнгүй танилцуулсан mail-ийг таны бүртгэл явуулсан хаягаар буцаан илгээх болно. Ас
|
2010-06-28 |
Уншсан [56] |
ажилд сонгон шалгаруулж авна.
ажилд сонгон шалгаруулж авна.
|
2010-06-16 |
Уншсан [251] |
Хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийн судалгаа
Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрт хамрагдсан сургуулиудаас авах санал асуулгыг илгээж байна. Энэхүү санал асуулга нь “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, өнөөгийн эрэлт хэрэгцээг хангасан эсэх, хөтөлбөрийн хэрэгжилт сурагчдын сурлагын амжилтанд хэрхэн нөлөөлснийг тодорхойлоход чиглэгдэнэ.
|
2010-05-24 |
Уншсан [103] |
|
Төрийн сургуулиуд
Төрийн бус сургуулиуд
