Сургуулийн Нэгдсэн Лавлах
Санал асуулга
  Монгол бичгийг төрийн бичиг болгох нь зөв үү?
Зөв
Буруу
Мэдэхгүй
  
 
Тvнш байгууллагууд
 
Топ 5 сургалтын төв
Мэдээлэл

Сэрэмжлүүлэг
2010-09-04
Уншсан [23] 
Мэдээллийн технологийн оновчтой шийдэл уралдаанд оролцоорой
Монгол Улсын нийслэлийг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн дэвшилтэт боломжийг үр дүнтэй ашиглах зорилгоор “Нийслэлийн хөгжил ба Мэдээллийн технологийн оновчтой шийдэл” сэдэвт уралдаан зарлаж байна. Ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар оролцож байна
2010-09-04
Уншсан [5] 
Эрүүл, аюулгүй орчинд онцгойлон анхаарна
Монгол улсад олон орны багш сурган хүмүүжүүлэгч нарыг нэг дор цуглуулан Монгол хүүхдүүдэд чанартай боловсрол түгээдэг Монгол Оросын хамтарсан сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт, эрдмийн баяр өнөөдөр боллоо. Орос 3 гэж нэрлэж заншсан тус сургууль энэ хичээлийн жилд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллах зорилт тавьжээ
2010-09-01
Уншсан [5] 
Мэндчилгээ
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагч та бүхэнд оюуны чадавхи, бүтээлч ур чадварт баримжаалсан шинэ зууны шинэчлэгдэн өөрчлөгдөж буй боловсролын өнгө төрхийг тодорхойлсон хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж эрдэм номын гэгээн үйлсэд тань амжилт хүсье. Энэ хичээлийн жилийн өнгө төрхийг 12 жилийн сургалтын тогтолцоо түүнд шилжих шилжилтийн үйл явц тодорхойлж байгаа билээ. Боловсролын тогтолцооны энэхүү төгөлдөршлийг амжилтанд хүргэх арга зам нь оюунлиг, бүтээлч багшийн зөв сэтгэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэсэн суралцагчийн хичээл зүтгэл, эцэг эхийн оролцооны хамтын үйл ажиллагаа байх болно. 2010-2011 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 209 сургуульд 184351 сурагч, үүнээс 6 настай 18875 сурагч, 247 цэцэрлэгт 47369 хүүхэд сурч хүмүүжих гэж байна. Чадварлаг багшийн сурган хүмүүжүүлэх харилцаа бүх иргэдэд хүрч үйлчилдэг дэлхийн жишиг үзүүлэлтийг та бид хүлээн зөвшөөрч, сурган хүмүүжүүлэх харилцааны шинэчлэлийн суурь өөрчлөлтийг мэдэрч үйл ажиллагааныхаа агуулга, арга хэлбэрийг үндсээр нь өөрчлөн мөрдлөг болгох ёстой юм. Шинэ мянганы иргэдийн боловсрол эзэмших үйл явцыг чанар үр ашигт чиглүүлэн боловсролын салбарын бүхий л түвшний зорилго, зорилт үйл ажиллагааны уялдаа холбоог ханган ажиллаж товлосон зорилтдоо хүрнэ гэдэгт итгэж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
2010-09-01
Уншсан [14] 
2500 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв
Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдэд баяр нэмсэн бас нэг үйл ажиллагаа 2500 хүүхэд хичээлийн хэрэгсэлтэй болсон явдал болов. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн зургаан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 2500 өрхийн хүүхдэд хичээлийн хэрэглэл олголоо.
2010-09-01
Уншсан [5] 
Элсэлт авч байна
шинэ хичээлийн жилд 1-11 р ангидаа элсэлт авч байна
2010-09-01
Уншсан [9] 
БСШУ-ны сайдын нэрэмжит шагнал
Эрдэм шинжилгээний залгамж үе, авъяаслаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих замаар шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх зорилгоор жил бүр БСШУ-ны сайдын нэрэмжит грантыг эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудад ажиллаж буй Монгол Улсын иргэн 35 хүртэлх насны судлаачдад жил олгодог.
2010-08-30
Уншсан [11] 
Цахим сургууль болно
БЗдүүргийн 19 сургууль цахим сургууль болно.Мобиком компаний Моби тэмүүлэл аяны хүрээнд манай сургууль багш хөгжлийн танхимтай боллоо
2010-08-28
Уншсан [47] 
багш нарын бие даалтыг гаргах зохистой өдөр
Сургалтын менежерүүд хичээлийн хуваарь хийхдээ анхаарна уу. Нийслэлийн боловсролын газраас тогтмол явуулах графикт семинарыг дараах хүснэгтэд үзүүлсэн гаригуудад явуулах тул сургалтын менежерүүд хичээлийн хуваариа хийхдээ анхаарна уу.
2010-08-30
Уншсан [24] 
Элсэлт авч байна
Хүслийн өргөө хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль 1-7 ангидаа шинэ хичээлийн жилийн элсэлтээ авч байна. утас 91913744
2010-08-25
Уншсан [24] 
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62  »
Нэг хуудсанд    Бичлэг 1 - 10   Нийт 616

Төрийн сургуулиуд
Топ 5 сургалтын төв