ТАНИЛЦУУЛГА.

 ТАНИЛЦУУЛГА.

 

 

        Ардын хувьсгалын их удирдагч, жанжин Д.Сүхбаатараар овоглосон 80 жилийн түүхтэй манай сургууль “ХҮҮХЭД БҮРИЙГ СОНСЬЁ СУДАЛЪЯ ХӨГЖҮҮЛЬЕ ХАМГААЛЪЯ” эрхэм зорилгын дор сургалт,  хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж  байна.

        Тус сургууль нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны “Эрхүүгийн гудамж”-нд нийт 19000 м2 эдэлбэр газарт,  урлаг, спортын заал бүхий хичээлийн хоёр байртай. 1220 хүүхэд сурах хүчин чадалтай.

 

1.Захирал Л.Цэнгэлмаа.  /БТА, Магистр, тэргүүлэх зэрэгтэй./

2.Ахлах ангийн сургалтын менежер Д.Дашлхам  / магистр , тэргүүлэх зэрэгтэй./

3.Дунд ангийн сургалтын менежер  В.Ган-Од /  магистр, заах аргач зэрэгтэй./ 

4.Бага ангийн сургалтын менежер Н.Норжмаа / магистр,тэргүүлэх зэрэгтэй./

5.Нийгмийн ажилтан Б.Монголмаа.

агш, удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажил гүйцэтгэлийн соёлыг дээшлүүлэн, нэгж хичээлийн бэлтгэл, зохион байгуулалтыг эрчимжүүлэх зорилго дэвшүүлэн дараах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

1.Нэгж хичээлийн бэлтгэл, хэрэгжилт, үнэлгээний чанарыг сайжруулж, сурлагын стандартыг тогтвортой амжилтад хүргэх.

2.Багшийг хичээлийн судалгаанд тулгуурлан үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэх.

3.Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, дугуйлан секц хичээллэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

4.Хүүхдэд ээлтэй, эрүүл мэндийг дэмжигч сургууль болох.

5.Сургуулийн ажилд багш эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах.

6.Үдийн цай, халуун хоолны үйлчилгээний чанарыг сайжруулж, эрүүл баталгаатай хүнсээр хангах.

2011-2012 оны хичээлийн жилд ажиллаж байгаа 90 багшийн 30 нь бага ангийн, 25 нь байгалийн ухааны,  35 нь нийгмийн ухааны заах аргын нэгдэлд хамаарч байна. Боловсролын зэргээр авч үзвэл магистр зэрэгтэй 23, бакалавр зэрэгтэй 43, дипломын  боловсролтой 23 багш; мэргэжлийн зэргээр нь үзвэл зөвлөх багш 2 (И.Мяндас, З.Хишигжаргал),  тэргүүлэх багш 26,  заах аргач багш 29 багш ажиллаж байна.

Мэргэжлийн багш нарын заах аргын нэгдэл 8 ажиллаж байна.

.

Математик-мэдээлэл зүйн заах аргын нэгдэл (ахлагч Д.Одгэрэл).

Гадаад хэлний заах аргын нэгдэл  (ахлагч И.Мяндас).

Түүх-газарзүйн заах аргын нэгдэл (ахлагч Л.Идэр).

Байгалийн ухааны заах аргын нэгдэл  (ахлагч Д.Дашлхам).

Технологийн заах аргын нэгдэл ( ахлагч С.Эрдэнэтуяа).

Биеийн тамир гоо зүйн заах аргын нэгдэл (ахлагч Я.Отгончимэг).

Анхан шатны ЗАН (таван секцтэй).

Тус сургуульд сурган хүмүүжүүлэх ажил хөдөлмөр, идэвх зүтгэлээ төрөөс болон салбарын яам, мэргэжлийн байгууллагаас үнэлүүлсэн 40 багш байгаа нь нийт багш нарын 43,4 хувийг эзэлж байна. Тухайлбал:

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан

 Алтан гадас одонгоор шагнуулсан -1  /Ц.Шатар/

Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан -3 /И.Мяндас, Г.Баянбат, А.Бүдрагчаа/

Ардын боловсролын тэргүүний ажлтан цол тэмдгээр шагнуулсан- 28

Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулсан - 4

Олон улсын хэмжээний мастер- 2  багш /Я.Отгончимэг, А.Бүдрагчаа/ тус тус ажиллаж байна.

 

Өнөөдөр манай сургуулийн 1-11 дүгээр ангийн 58 бүлэгт 2106 сурагч суралцаж байгаагийн 51.7 хувийг эмэгтэй сурагч эзэлж  байна.

 

(математик) нар дүүргийн олимпиадад байр эзэлжээ.  

Тус сургууль дээр сурагчийн өөрөө удирдах зөвлөл 2004 онд  байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд дараах ажил хийжээ. Үүнд: 

Дэлхийн эмэгтэйчүүдийн банк, Бичил санхүүгийн боломж байгууллага, Хас банк, Найк сан хамтран хэрэгжүүлж буй “Тэмүүлэл”,  “Тэмүүжин” санхүүгийн боловсролын хөтөлбөрт хамрагдан, сурагчдын гурван клуб ажиллуулж, санхүүгийн боловсрол олгох сургалт хийв.

Тус зөвлөл ЮНИСЕФ, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан  “Сурагчийн хэвлэл” хөтөлбөрт хамрагдан, сургууль дээрээ “Сургагч хэвлэл” клуб байгуулан ажиллаж байна.

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдамжаар “Хүүхдийн эрүүл ахуйн аюулгүй орчин”, “Хүүхдийн шүдний эрүүл ахуй” сэдэвт сургалт зохион байгуулсан.

Сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хоёр удаа хамруулан, хадварт өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа лекц хийсэн.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, элдэв хорт зуршил, болзошгүй аюулаас өөрийгөө сэргийлэн хамгаалах” чиглэлээр сар бүр, төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт сурталчилгааг тогтмол хийж хэвшсэн.

7-8-р ангийн сурагчдын дунд “Хүүхэд ба хууль” АСТ, архи тамхи мансууруулах бодисын хор уршгийн талаар “Дэвжээ”  тэмцээн зохион байгуулав.

 “Сурагч-цагдаа” бүлгийг шинээр байгуулан, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

2010-2011 оны хичээлийн жилд АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Өсвөр үе манлайлал” тэтгэлэгт хөтөлбөрт сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга 10б ангийн сурагч Эрдэнэсувд, 10в ангийн сурагч Үйтүмэн нар хамрагдаж, АНУ-д 21 хоног аялах эрхийн бичгээр шагнуулсан байна.

 

Сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай эрүүл, аюулгүй,  ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх, сургалтын материаллаг нөхцөлийг бэхжүүлэх үүрэгтэй захиргаа аж ахуй дараах 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр  ажиллаж байна.

Тухайлбал:

Бичиг хэргийн ажилтан               1      /

Эмч 1      /Г Эрдэнэчимэг/

Номын санч1      /Ю.Намсрай/

Нярав 1      /С.Алтанчимэг/

Слесарь  3      /Н.Коля, Ж.Нэргүй, Л.Мягмарсүрэн/

 Жижүүр               3      /Д.Дэлэг, Ж.Оргодол, Т.Чулуунбаатар/

Үйлчилгээний ажилтан 12  /М.Буд, Д.Баярмаа, Д.Буянхишиг, М.Лхаза, Д. Энхтайван, Ц.Галбадрах, З.Алтантуяа, Г.Отгонцэрэн,  Ц.Наранчимэг,

 

 Бага ангийн заах аргын нэгдэл

 

 


Тус заах аргын нэгдэл нь өнөөдөр I-V ангийн  таван секцээс бүрдэх бөгөөд эдгээрт 30 багш ажиллаж байна.

1.

2.

3.

4.

5..

Тус нэгдлийн багш  нараас дүүрэг, нийслэл, улсын чанартай уралдаан тэмцээнд  амжилттай оролцож иржээ. Тухайлбал,   Ж.Алтанцэцэг 2002 онд бага ангийн багш нарын ур чадварын анхны уралдаанд дүүрэг, хотоос шалгарч улсад амжилттай оролцож, Б. Дархижав 2002, 2005 оны  улсын уралдаанд дэд байр эзэлсэн  бол багш  З.Хишигжаргал дүүрэгт 3-р байр эзэлж байжээ. Г.Мягмардулам 2010 онд дүүргийн аварга, хотод 2-р байрт шалгарсан амжилт үзүүлж байв. 

  Бага ангийн сурагчдын дунд нийслэл, дүүргээс зохион байгуулдаг математик, монгол хэл, хүн-орчин хичээлийн олимпиадад даасан анги нь тогтмол амжилттай оролцдог З.Хишигжаргал, Л.Бямбачулуун, Д.Дэжид, Р.Цэрэндэжид, Б.Дархижав нарын арвин баялаг туршлагатай багш олон бий. 

  Тус нэгдлийн багш З.Хишигжаргал  2007 онд улсын мэргэжлийн аварга,  2001-2005  онд Б.Дархижав  , 2009 онд Ж.Алтанцэцэг, 2007 онд Л.Бямбачулуун, 2010 онд Д.Энхмаа  онд нар тус тус дүүргийн аварга багшаар шалгарч байв.

Тус хамт олны дотроос Х.Батхүү, Ж.Алтанцэцэг, Р.Цэрэндэжид, Б.Дархижав, Л.Бямбачулуун нар бага ангийн сурах бичиг, сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд оролцож ирлээ. Тухайлбал, Х.Батхүү Байгалийн шинжлэл-I (2004), Хүн нийгэм–IV (2011), Ж.Алтанцэцэг, Р.Цэрэндэжид нар Бэлтгэл хөтөлбөр (2008), Б.Дархижав Дүрслэх урлаг-I  (2008), Хүн-Орчин- III (2009) сурах бичгийн зохиогчийн багт тус тус ажилласнаас гадна Х.Батхүү, Л.Бямбачулуун нар 1-3 дугаар ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг эдгээрийг хэрэгжүүлэх зөвлөмж бичих ажилд оролцсон байна.

 

Монгол хэл, уран зохиолын заах аргын нэгдэл

 

1930-1940 онд Д.Цэвэгмид, Д.Намдаг, Э.Оюун, Д.Чойжилсүрэн, Х.Далхжав, Б.Цэвэгжав, Д.Лхасүрэн нар ажиллаж, тэдний халааг Э.Вандуй, Б.Сэмжид, А.Цэрэндулам, Ц.Дэрэн, Д.Гоогормаа, Ц.Ломбодорж, Р.Бадмаараг, Д.Дэнсмаа зэрэг үе үеийн туршлагатай багш нар ажиллаж, тус заах аргын нэгдлийг Ц.Дэрэн, Ө.Ваанчиг, Ц.Амгалан, Г.Оюунбилэг, И.Хүүхмаа, Х.Доржмаа нар удирдаж иржээ. Сүүлийн 20 жилд тухайлбал, 1990-2000 онд С.Мөнхдэлгэр, Х.Доржмаа, Д.Зузаан, Д.Хандаа, Б.Одонтуяа, Ё.Ариунаа, В.Уянга, Ч.Амарбаяр, И.Хүүхмаа, Ч.Мөнхтөр, Б.Энхээ, Баярмаа, Бадамжанцан, Н.Солонго нар ажиллаж байсан бол 2011-2012 оны хичээлийн жилд дараах бүрэлдэхүүнтай ажиллаж байна. Үүнд:

Б.Пүрэвсүрэн (АБТА, Тэргүүлэх багш )

Б.Одонтуяа (Заах арга зүйч багш)

Б.Сайнбаяр (Тэргүүлэх багш)

Б.Отгондалай (Заах арга зүйч багш)

Ж.Цэнд- Аюуш

О.Лхагважав

 

Тус нэгдэл нь 1995-2000 онд сургуулийн тэргүүний заах аргын нэгдлээр шалгарч, 2001-2011 онд сургуулийн хэмжээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд тогтмол  1-3 дугаар байр эзэлж иржээ. Заах аргын нэгдлийн ахлагч Б.Пүрэвсүрэн 1992-2005 онд Сүхбаатар дүүргийн монгол хэл, уран зохиолын зөвлөх багшаар ажиллаж, залуу багш нарыг заах аргазүйд чиглүүлэн сургаж байсан ба 2000 онд Дорноговь аймагт бүсийн, нийслэлийн хэмжээнд 10 удаа сургалт зохион байгуулжээ. 1995 онд  Б.Пүрэвсүрэн, 2000 онд Х.Доржмаа, 2005 онд С.Мөнхдэлгэр нар нийслэлийн мэргэжлийн аварга багшаар, 2000 онд Сүхбаатар дүүргийн багш нарын олимпиадад Х.Доржмаа 1-р байр, Б.Одонтуяа 2-р байрт шалгарч байжээ.

1990 онд Б.Пүрэвсүрэн багшлах ур чадварын уралдаанд 3-р байр, 2005 онд Б.Одонтуяа 3-р байр, 2006 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан залуу багш нарын ур чадварын уралдаанд Б.Отгондалай 1-р байр, 2010 онд Ё.Ариунаа 3-р байр тус тус эзэлжээ. Мөн мэргэжил боловсролоо дээшлүүлэн 2009 онд Ё.Ариунаа, Ж.Цэнд-Аюуш нар  магистрийн зэрэг хамгаалжээ.

 

1.Математик -мэдээлэл зүйн заах аргын нэгдэл

 

  Сургууль  байгуулагдсан эхний өдрөөс тоо, хэмжих ухаан, томьёоны ухааны хичээлийг багш С.Бавуу, Ц.Батмөнх, Б.Цэрэндаш, Т.Гомоо, Ц.Норов, Д.Самдан, С.Дашиймаа, Д.Цэрэндагва нар зааж байжээ. 1940-өөд оноос Г.Цэсэндагмаа, Д.Готов, 1960-аад оноос  Б.Очир, Ш.Мижиддорж, Р.Ичинхорлоо, Ч.Чойдорж, Д.Думъяа, Л.Зуунай, Б.Дулмаа нар, 1990–ээд оноос Т.Гүнсэн, А.Мөнхчимэг,  Д.Одгэрэл, А.Дэлгэрбаяр, Б. Мөнхцэцэг, А.Оюунчимэг, Болормаа, Х.Туяа, Г.Баянбат, Н.Намжилмаа, Б.Сонор, М.Гэрэлцогт нар математик, дэд доктор  Ц.Түдэв мэдээлэл зүйн хичээл зааж байжээ. Тус заах аргын нэгдлийг Ю.Цэрэндолгор, Р.Ичинхорлоо, Д.Думъяа, Т.Гүнсэн, А.Мөнхчимэг, О.Биндэръяа, Б.Очирхуяг, Баатар нар ахлаж ажиллаж байв.

2011 –2012 оны хичээлийн жилд тус ЗАН-ийн бүрэлдэхүүнд :

Г. Баянбат  (АБТА , тэргүүлэх багш, математикийн багш)

Д. Одгэрэл (АБТА, математикийн багш ) 

Х.Туяа (заах аргач багш, математикийн багш)

Н.Намжилмаа (заах аргач багш, математикийн багш)

Д.Оюу-Эрдэнэ (заах аргач багш,  математик– мэдээлэл зүйн багш) 

Б.Сонор (заах аргач багш, математикийн багш)

Ж.Сүрэнхорлоо  (заах аргач багш, математик– мэдээлэл зүйн багш) 

математикийн багш)

Б.Чинхүү (мэдээлэл зүйн багш) нар ажиллаж байна.

     

Тус заах аргын нэгдлийн багш нараас Ц.Норов математикийн улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулж байсан бол багш Думъяа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны ангид хичээл зааж байв. Улмаар Т.Гүнсэн, О.Биндэръяа, Б.Очирхуяг, Х.Туяа нар математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг нээж, сурагчдын математик сэтгэлгээ, авьяасыг хөгжүүлэн олимпиад, уралдаан, тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулж ирлээ.

Тус нэгдлийн багш нар дүүрэг болон нийслэл, улсын хэмжээнд зохион байгуулагддаг ур чадварын уралдаан, илтгэл шалгаруулах бага хуралд амжилттай оролцож ирсэн. Тухайлбал, багшийн ур чадварын уралдаанд 2005 онд багш Н.Намжилмаа дүүрэгт  4-р байр (математик), 2009 онд багш Б.Сонор дүүрэгт 4-р байр (математик), 2009 онд Б.Мөнхбилэг 1-р байр (мэдээлэл зүй), 2010 онд багш Д.Оюун-Эрдэнэ бүсэд 1-р байр (математик), 2011 онд Ж.Сүрэнхорлоо дүүрэгт 1-р байр (мэдээлэл зүй), багш Д.Одгэрэл Сүхбаатар дүүргийн залуу математикийн багш нарын “Стандарт – 2005” анхдугаар олимпиадад 2-р байр, 2010 онд багш Б.Сонор 1-р байр, 2011 онд Ж.Сүрэнхорлоо “Багш” сониноос зарласан “Боловсролын шинэчлэлд-миний оролцоо” сэдэвт Улсын илтгэлийн уралдаанд 1-р байр тус тус эзэлсэн амжилт үзүүлжээ.

Тус нэгдлийн багш нараас Б. Очирхуяг “Эхлэл ба 305 бодлого”, “Ребус бодох гоё”, “Геометрийн бодлогын хураамж”; Т. Гүнсэн “Геометрийн бодлогын гарын авлага”, ЕБС-ийн VI, VII, VIII, IX ангийн математикийн сурах бичиг, А. Мөнхчимэг “Алгебрийн бодлогын гарын авлага ” хэвлүүлснээс гадна Ж.Сүрэнхорлоо 2011 онд “Багш нарын бүтээлд хийсэн судалгаа”, “Боловсролын шинэчлэлд-миний оролцоо”, “Монголын ирээдүйн төлөө бидний хийх зүйл”, “Мэдээлэл зүйн боловсролын талаарх үзэл бодол”, “Бага боловсролын шинэчлэлд миний оруулах хувь нэмэр”, “Усны талаарх үзэл бодол” зэрэг сэдвээр илтгэл бичиж, нийтлүүлжээ.

 

2.

 

Сургууль байгуулагдсан эхний үед “Байгалийн шинжлэл буюу Түмэн бодис” хичээл зааж байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат багш Д.Базар, Д.Цэвэгмид, Д.Цэрэндаш, Ц.Раднаа, М.Ломбодорж, Б.Буянравжих, Б.Долгор нарын үүсгэн бий болгож байсан тус заах аргын нэгдэл, секцэд 1940-өөд онд Ч.Цэрэндолгор, Ж.Самбуу, Л.Санжаа, 1950-1980-аад онд Д.Бямбаа, Ж.Балжинням, Н.Рэнцэнханд, С.Доёддорж, Д.Бадамгарав, Бадамцоо, Х.Гонгор, О.Цэрэндулам, Маралмаа, Дугармаа, Н.Дарам, Н.Лхагдандорж, Д.Дашдулам, Бу.Намжилмаа, Г.Нээв, Л.Саранцэцэг, Х.Бямбажав, лаборант Х.Тэрбиш (хими), Ц.Дэлэг (физик), Л.Лувсанбалдан, Рэнцэндорж, Т.Цэдэв, Н.Цэрэнханд, 1990-ээд онд И.Хишигт, Л.Саранцэцэг, С.Сарангэрэл, Г.Эрдэнэчимэг, Н.Цэцгээ, С.Оюунтунгалаг, Алтанчимэг, В.Хоролгарав, Д.Дашлхам нар ажиллаж, дэлхийн байдал буюу газар зүй, хими, физик, ургамал, амьтан судлал, зэрэг байгалийн ухааны хичээлийг зааж иржээ. 2000 оноос хойш  Д.Чулуунцэцэг, Ч.Болормаа, Д.Хосбулаг, Ж.Сайханжаргал, Ч.Дулмаа, Т.Хүрэлмаа зэрэг багш сурган хүмүүжүүлэгч нар ажиллаж байна.

     

багш, физик, химийн тус бүр хоёр гэрчилгээтэй кабинеттай үйл ажиллагаа явуулж байна.

:


Ц. Наранцэцэг (физикийн багш, АБТА, магистр, тэргүүлэх  багш)


Ж. Амар (физикийн багш, магистр, тэргүүлэх  багш)

Ж. Сайханжаргал (химийн багш, Тэргүүлэх багш)

Х. Баяраа (эрүүл мэндийн багш)



 

Тус заах аргын нэгдэл нь 1997-2011 онд сургуулийн тэргүүний ЗАН-ээр гурван удаа,  шалгарч,   хоёрдугаар байрт хоёр удаа, гуравдугаар байрт нэг удаа шалгарч байв. Тус заах аргын нэгдлийн багш нар дүүргийн болоод нийслэлийн багш нарын ур чадварын уралдаанд тогтмол оролцож, тодорхой амжилт үзүүлж ирсэн. Үүнд:

Хими-биологийн багш Д.Дашлхам 1993 онд дүүрэгт 2-р байр (биологи), 2005 онд дүүрэгт 3-р байр (хими), 2010 онд дүүрэгт 5-р байр (хими).

1994 онд химийн багш С.Сарангэрэл дүүрэгт 3-р байр.

1996 онд физикийн багш С.Оюунтунгалаг дүүрэгт 4-р байр.

2002,2012 онд химийн багш Ж. Сайханжаргал дүүрэгт 2-р байр (хими), 2008 онд бүсэд 1-р, дүүрэгт 1-р байр, хотод 2-р байр (хими).

2008 онд физикийн багш  Ж.Амар дүүрэгт 3-р байр.

2009 онд физикийн багш Д.Батчимэг дүүрэгт 4-р байр, биологийн багш Д.Чулуунцэцэг 4-р байр.

2010 онд биологийн багш Ч.Дулмаа дүүрэгт 1-р байрт  тус тус шалгарсан амжилт үзүүлжээ.

Тус заах аргын нэгдлийн багш нараас физикийн багш Н.Цэцгээ, С.Оюунтунгалаг нар 2003 онд 8,9,10-р ангийн “Физикийн бодлого дасгалын хураамж”, Ж.Амар, С.Оюунтунгалаг, Ц.Шатар нар 2004 онд “Физикийн хичээлийн дасгал бодлого“, 2005 онд физикийн хичээлээр сурагчдад зориулсан гарын авлага зохиосон бол 2006 онд Д.Батчимэг “Физикийн бодлого дасгалын хураамж”, Ц.Наранцэцэг “Физикийн бодлого дасгалын хураамж” гарын авлага бичиж хэвлүүлсэн нь сургалтад хэрэглэгдэж байна. Ж.Амар, С.Оюунтунгалаг, Ц.Шатар нар бүтээлээрээ магистрийн зэрэг хамгаалжээ.

Химийн багш Д.Дашлхам 2007 онд Б.Хүрэлтогоогийн зохиосон “Химийн бодлого дасгалын хураамж” номонд эксперт хийж,  2008 онд  “Химийн бодистой аюулгүй ажиллах” сурах бичиг, 2009 онд “Химийн технологийн үндэс” ном, 2010 онд “Хими”-ийн сурах бичгийн зохиогчийн багт ажилласан байна.

 

3.Гадаад хэлний заах аргын нэгдэл

 

Түүхэн 80 жилийн хугацаанд тус заах аргын нэгдэлд орос хэлний анхны гавьяат багш Б.Ольга, ахмад багш Д.Равжаа, Ө.Ваанчиг, С.Гульнара Н.Намнангарав, Д.Ёндонпил, Г.Сайнзаяа, Д.Итгэл, Г.Хандармаа нар болон Ц.Бурмаа, С.Оюунчимэг, Н.Одгэрэл, Ц.Алтанчимэг, Д.Эгиймаа, Ш.Оюунсайхан зэрэг үе үеийн туршлагатай багш нар ажиллаж иржээ.  1990-ээд оноос англи болон бусад хэлийг дунд сургуульд заах болсноос орос хэлний заах аргын нэгдэл нь гадаад хэлний нэгдэл болон өргөжсөн байна. Өнөөдөр тус заах аргын нэгдэлд 5-30 жил ажилласан 15 багшийн дөрөв нь орос хэлний бусад 11 нь англи хэл зааж байна. Эдгээрээс зөвлөх 1, заах аргач багш 7 байна. 

1.И.Мяндас (англи-орос хэлний багш, АБТА, магистр, зөвлөх багш)

2.Н.Энхцэцэг (орос хэлний багш, АБТА, заах аргач багш)

3.А.Пүрэвсүрэн (англи хэлний багш, АБТА, заах арга зүйч багш)

4. Ш.Энхтуяа (орос хэлний багш)

5.М.Алтанцэцэг (орос хэлний багш)

6.ний багш, магистр, заах арга зүйч багш)

7.ний багш, магистр, заах арга зүйч багш)

8.Н.Оюун-Эрдэнэ (англи хэл)

9.З.Энхтунгалаг (англи  хэл)

10.Ц.Цолмон (англи хэлний багш, заах арга зүйч багш)

11.Д.Мөнхдэлгэр (англи хэлний багш)

12.Н.Алтыншаш (англи  хэлний багш)

13. С.Алмагуль (англи хэлний багш)

14.Т.Онон (англи хэлний багш)

15.П.Баасанцэрэн (англи  хэлний багш)

 

Гадаад хэлний заах аргын нэгдлийн багш нар нь дүүргийн болон нийслэл, улсын хэмжээнд зохион байгуулагддаг багшийн ур чадварын уралдаан,  орос, англи хэлний багш нарын олимпиадад тогтмол амжилттай оролцсоор ирсэн уламжлалтай. Тухайлбал: Багш Ц.Алтанчимэг, Н.Болормаа, Ц.Бурмаа, И.Мяндас, Б.Мөнхзул, Т.Онон, А.Пүрэвсүрэн, Ц.Цолмон  нар 1997, 1998, 2005-2008, 2010,2011,2012 онуудад дүүрэг, хотын ур чадварын уралдаанд тэргүүн байр эзэлж, дүүрэг, нийслэлийн оны тэргүүний багшаар шалгарч  байсан байна. Орос хэлний багш С.Оюунчимэг (2004, 2006 он), Ш.Энхтуяа (2011 он), англи хэлний багш Алмагуль (2009 он) нар дүүрэг хотын олимпиадад тэргүүн байр эзэлж байсан нь тус хамт олны ажлын амжилтыг харуулсан томоохон үзүүлэлт болж байна.

 

4.Түүх- газар зүйн заах аргын нэгдэл

 

1930,1940-өөд онд Монголын түүх, СССР-ийн хувьсгалын түүх, үндсэн хууль, дэлхийн байдал, улс төр зэрэг хичээлийг Д.Цэвэгмид, Д.Чойжилсүрэн, Н.Жагварал, Ц,Цэрэндэжид, Түмэннасан, Егүүр нар зааж байсан бол 1960-1990 онд З.Даваасамбуу, М.Умсанхаан, Г.Нямаа, Д.Нэргүй, Р.Пунцагдулам, Л.Ядамсүрэн, С.Цэдэнсодном, Д.Оюунцэцэг, 1990 оноос Б.Чойжилсүрэн, Ч.Ганболд. Цогтгэрэл, Ж.Насанбаяр, Гүндэгмаа, Б.Оргилцэцэг, 2000 оноос С.Алтантуяа, Л.Идэр,  Х.Урнаа, Б.Одонтунгалаг, Б.Мөнгөнцэцэг, Т.Баасанцэцэг, А.Ариунболд нар өртөөлөн зааж байна. Тус заах аргын нэгдлийн ахлагчаар З.Даваасамбуу, Д.Нэргүй, Б.Чойжилсүрэн, С.Цэдэнсодном нарын зэрэг ахмад багш нар ажиллаж байжээ.

Эдүгээ манай бүрэлдэхүүнд


Ч.Ганболд (МУБИС-ийн клиник профессор)

Х.Урнаа (магистр, заах аргач)




Тус заах аргын нэгдэл нь 1995 онд нийслэлийн тэргүүний заах аргын нэгдлээр шалгарч (ахлагч С.Цэдэнсодном), нийслэлийн 103 сургуулийн захирал эрхлэгч, түүх-газарзүйн багш нарын дунд үзүүлэх ажил зохиож, удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлагдаж байжээ.  1995-2000, 2002, 2007 онд сургуулийн заах аргын Тэргүүний нэгдлээр шалгарч байсан.  1996 онд Монгол улсын Хүний эрхийн төвөөс зохион байгуулсан “ЕБС-д Монгол улсын үндсэн хуулийг заах арга зүйн асуудал” сэдэвт рефератын уралдаанд нэгдлээрээ  оролцож улсад тэргүүн байр, 2003 онд “Оны шилдэг илтгэл” шалгаруулах уралдаанд “Сургалтын шинэ системд сурагчдыг үнэлэх нь” сэдвээр оролцож 2-р байр эзэлжээ. Багш Д. Нэргүй Монголын түүхийн иж бүрэн кабинетийг байгуулсан нь нийслэлийн хэмжээнд тэргүүлж байсан бол ахмад багш З.Даваасамбуу нийгэм судлалын кабинет, Л.Ядамсүрэн Монголын түүхийн кабинет, С.Цэдэнсодном газарзүйн кабинет, Б.Оргилцэцэг эрх зүйн кабинет байгуулсан нь сургалтын чанар, үр дүнг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байв.

Манай багш нараас дүүргийн болон нийслэл, улсын хэмжээнд зохион байгуулагддаг ”Багшийн ур чадварын уралдаан”, багш нарын олимпиадад амжилттай оролцож ирлээ. Тухайлбал, Багшийн ур чадварын уралдаанд Ч.Ганболд 2000 онд дүүрэгт 1-р байр, 2012 онд 4-р байр, С.Алтантуяа 2003 онд дүүрэгт 1-р байр, Л.Идэр  2008 онд багш нарын мэргэжлийн олимпиадад 3-р байр эзэлсэн бол  Х.Урнаа 2010 онд сургуулийн “Шилдэг багш”-аар, Б.Одонтунгалаг 2010 онд сургуулийн нэгж хичээлийн аварга багшаар тус тус шалгарч, нэгдлээрээ “Хүүхэд ба хууль-2005” тэмцээнд 3-р байр,                           “Хүүхэд ба хууль-2009” тэмцээнд тэргүүн байр тус тус эзэлж байлаа.

 

 

5.Технологийн заах аргын нэгдэл

 

1950-аад он хүртэл дунд сургуульд зураг, шугам зураг, дархан мужаан оёдол, гэр ахуйн хичээл зааж байсан боловч мэргэжлийн бус багш нар зааж байжээ. Иймээс 1950-аад оны дунд үеэс мэргэжлийн багштай болж, Л.Батням, Ц.Сэтэв, Н.Цэцгээ, Долгор, Жав, Сайнхувьт, Чулуунхүү нар ажиллах болж, улмаар Ж.Энхболд, С.Наранзул, Я.Долгор, Гантөмөр, Батбаяр, Б.Гэрэлт, Чимэдцэеэ, Сүхбат, Ганбаатар, Энхбат, Б,Болд, Ж.Энхболд, И.Батбаатар, С.Эрдэнэтуяа нар, 2000 оноос М.Туяа, Ц.Бадамцэцэг, Д.Отгонбилэг, Ж.Эрдэнэтуяа, 2005 оноос А.Бүдрагчаа, Б.Одцэцэг зэрэг багш нар ажиллаж ирлээ.

2011-2012 оны хичээлийн жилд дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:

А.Бүдрагчаа (АБТА, БТСТА, ОУХ мастер, спортын улсын шүүгч, тэргүүлэх багш)

Ж.Энхболд (АБТА, БТСТА, магистр)


С.Эрдэнэтуяа (Магистр, тэргүүлэх багш)



Ц.Бадамцэцэг (Заах арга зүйч багш).

 

1960-аад оноос оёдлын хөдөлмөрийн өргөтгөсөн сургалт явуулж, Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйд хөдөлмөр амралтын зуслан байгуулан ажиллаж байсан бол Л.Батням ахлагчтай хөдөлмөрийн заах аргын нэгдэл 1986, 1996 онд хотын тэргүүний заах аргын нэгдэл болж, 1987 оноос Улаанбаатар хотын сургууль, багш нарын ажилд заавал нэвтрүүлэх туршлагын нэг болж чадсан. Тус нэгдэл нь Монголын багш нарын 45 дахь өдрийг угтаж нийслэлийн дүрслэх урлаг, зураг зүйн технологийн мэргэжлийн бүтээлч багш нарын “Урлахуй тэмүүлэл” үзэсгэлэнгээс “Батламж” авсан.

        Сүүлийн жилүүдэд тус нэгдлийн багш нарын дүүрэг, хот, улсын чанартай уралдаан тэмуээнд амжилттай оролцож ирлээ. Тухайлбал, С.Эрдэнэтуяа дүүрэг, хотын багш нарын ур чадварын уралдаанд оролцож, 2000, 2002 онд дүүрэгт 1-р байр, 2008 онд бүсэд 1-р, дүүрэгт 3-р байр,1212онд дүүрэгт 4-р байр, М.Туяа 2005 онд дүүрэгт 3-р, Ц.Бадамцэцэг дүүрэгт 5-р байр; дүүргийн багш нарын олимпиадад 2002 онд  С.Эрдэнэтуяа дүүрэгт 2-р, хотод 3-р, улсад 7-р байр, 2005 онд М.Туяа дүүрэгт 1-р байр тус тус эзэлж байсан бол С.Эрдэнэтуяа 2002, 2003 онд, М.Туяа 2004 онд Сүхбаатар дүүргийн  мэргэжлийн аварга багшаар шалгарч байв. Ж.Энхболдын удирдаж бэлтгэсэн баг тамирчид дүүрэг, нийслэл, улсад удаа дараа эхний байруудад шалгарч  байсан нь сурагчдад бие бялдрын хүмүүжил олгох, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрөөхөд тус нэмэр болсон.

         Тус заах аргын нэгдлийн багш нараас А.Бүдрагчаа нь өсвөр үе, хүүхэд залуучуудын боловсрол, сургалт, танин мэдэхүйд “Дүрслэх урлаг” 5-р анги (1981), Шугам зураг 8-р анги (1984), “Зургийн дугуйлангаар хүүхдийг уран бүтээл хийх арга барилд сургах”  (2005), “Шивээсэн хээ угалзыг ашиглаж зурах, чимэглэх арга технологи” (2010) зэрэг бүтээл хэвлүүлсэн бол С.Эрдэнэтуяа “Зөөлөн тоглоом” (2002), “Дизайн зохион бүтээлт” (2006), “Цаасаар урлахуй” (2007), “Дэгээ ба хос зүүний сүлжмэл” (2009), “Үнэлгээний арга зүй” (2010), “Нарийн боовны технологи” (2010); М.Туяа 2001 онд Зохион бүтээх хөдөлмөрийн  хичээлийн сурах бичиг зохиож, “Дэгээ зүүгээр сүлжих технологи” (2002), “Оёдлын туслах материал” /2002/, “Охидын цүнх” (2004); Ж: Энхболд “Дүрслэлийн геометр” (2009), “Цар таваг” /2009/, “Эвхмэл бичгийг өөрөө сурах гарын авлага” /2010/; Бадамцэцэг “Хээ угалзаар урлахуй” /2008/ зэрэг ном гарын авлага хэвлүүлсэн нь сургалтад үр өгөөжөө өгч байна.

 

 

 

 

6.Биеийн тамир гоо зүйн заах аргын нэгдэл

 

        Тус  сургуульд биеийн тамирын хичээлийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат багш Д.Базар, С.Бавуу, Н.Жагварал нар зааж эхэлсэн бол 1950-1980-аад онд Жадамбаа, Шийтэр, Ж.Оюун, Жүгдэр, Лхам, Г.Данжмаа нар, 1984-2004 онд Ч.Мядагмаа, Бат-очир, Мөнхбаатар, Болдбаатар, Сүхбаатар, Д.Отгонцэцэг, Д.Ганбаатар, Н.Дэлгэрмөрөн, Цэрэндулам нар ахмад багш нарынхаа халааг аван ажилласаар иржээ.

          Харин дуу хөгжмийн анхны хичээлийг Д.Лянхуа, Ц.Норов, Э.Карма, Б.Нацаг нар зааж байсан бол Насанбуян, Сангидорж, В.Сээсрэг, Ц.Балжид, Ц.Төрмөнх, Ч.Цэнд, Л.Баярсайхан, Л.Лхагва, Энхтуяа, Энхцэцэг, Басхүү, Г.Оюунцэцэг, Ганхуяг нар ажиллаж үе үедээ дуу хуурын эгшгийг цалгиаж байсан түүхтэй.

         2006 оноос биеийн тамир, дуу хөгжмийн секцтэй нэгдэн Биеийн тамир, гоо зүйн заах аргын нэгдэл болон ажиллаж байна. Тус заах аргын нэгдэл дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үүнд:

Я.Отгончимэг  (БТТА, заах арга зүйч багш,  хөнгөн атлетикийн ОУХМ)

Д.Гантуяа (БТТА, тэргүүлэх багш,  волейболын спортын мастер)

Д.Мягмардорж  (БТТА, тэргүүлэх багш, шатар, даамны 1-р зэрэгтэй)

Н.Бямбадорж  (биеийн тамирын багш, жүдо)

Д.Мөнхжаргал (биеийн тамирын багш, гимнастик)


Х.Давий-Од (хөгжмийн багш)

.

 

         Тус заах аргын нэгдэл нь  1995- 2003 онд Сүхбаатар дүүргийн тэргүүний, 2006 онд УБ хотын тэргүүний заах аргын нэгдлээр шалгарч байсан.  1992 онд “Чийрэгжүүлэх“ кабинет байгуулж, хотод 2-р байр эзэлсэн бол 2005 онд байгуулсан “Олимпийн танхим”  2006 онд дүүргийн “Шилдэг Олимп” танхимаар шалгарсан.

           Тус нэгдлийн багш нар багш нарын ур чадварын уралдаанд тогтмол оролцож, тодорхой амжилт гаргаж иржээ. Тухайлбал: 1996 онд Д.Отгонцэцэг нийслэлд 3-р байр, Д.Гантуяа  1997 онд  дүүрэгт 1-р, 2001 онд дүүрэгт 2-р,  2005 онд  дүүрэгт 1-р, 1997 онд  дүүрэгт 1-р, 2010 онд 2-р байр, Я.Отгончимэг  2000 онд дүүрэгт 3-р, 2008 онд дүүрэгт 2-р  байр, Д.Ганбаатар 2003 онд дүүрэгт 3-р байр, Н.Бямбадорж 2011 онд дүүрэгт 2-р байрт 2012 онд 4-р байрт тус тус шалгарч байсан амжилт үзүүлжээ.